sankhuu.audit.orkhon@gmail.com      (+976) 70359856
 

Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын 2025 оны III улирлын "Шилэн дансны тухай хууль"-ийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэж, 98.4%-тай дүгнэгдлээ.

НЭГДСЭН ДҮГНЭЛТ

Орхон аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 85 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд дотоод аудит гүйцэтгэлээ. (Засгийн газрын тусгай сан-3, орон нутгийн төсвийн байгууллага-73, ОНӨХК-2, ОНӨААТҮГазар-5, Баян-Өндөр сум, Жаргалант lсумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал-2). 2025 оны 3-р улиралд Орхон аймгийн Архивын газар нэмэгдэж, Шилэн дансны нэгдсэн цахим системд 18 талбарт мэдээлэл байршуулж, дотоод аудитад хамрагдсан.

2025 оны 3-р улирлын аудитаар :

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн нэгдсэн дүн 98,4% байна.

Үүнд:

  • Хуулийн хугацаа хоцроож мэдээлэл байршуулсан байдал: 42 байгууллага 74 талбарт хуулийн хугацаа хоцорч мэдээлэл байршуулr 97.9% байна.
  • Мэдээлсэн талбараас дутуу буюу иж бүрэн бус мэдээлсэн талбар: 14 байгууллага 15 талбарт иж бүрэн бус мэдээлэл байршуулж 99,5% байна.

 85 байгууллагаас

  • 37 байгууллага 100%,
  • 40 байгууллага 95-98%, 
  • 6 байгууллага 90-93%
  • 2 байгууллага 89-82%-тай  /19, 23-р Цэцэрлэг/  тус тус дүгнэгдлээ.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЭЛ

БАЙГУУЛЛАГЫН НЭР: САНХҮҮГИЙН ХЯНАЛТ,ДОТООД АУДИТЫН ГАЗАР

ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНЫ НЭР: АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН, ДОТООД АУДИТОР-САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧ

ХОЛБОО БАРИХ УТАС: 70359855, 99036411

  Холбоо барих

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст Баг, Захиргааны 3-р байр 2 давхар 212, 213, 214, 215 тоот

Утас : (+976) 70359856
И-мэйл : sankhuu.audit.orkhon@gmail.com
Цагийн хуваарь : 08:00 - 12:00, 14:00 - 18:00

  Байршил